Монголын CS2-ийн тэргүүлэх баг The MongolZ “CS Asia Championships 2026” тэмцээний плей-оффын шатанд Legacy багтай тоглож, 1-2 харьцаатайгаар хожигдлоо.
Ингэснээр The MongolZ энэ удаагийн тэмцээнийг 5-6 дугаар байраар өндөрлүүлж байна. Баг өмнөх шатанд PARIVISION-ийг 2:0-оор хожин плей-оффт шалгарсан ч Legacy-ийн эсрэг цувралд эцсийн мөчид давуу байдлаа хадгалж чадсангүй.
Тоглолт гурван map үргэлжилсэн бөгөөд хоёр багийн өрсөлдөөн ширүүн өрнөв. The MongolZ тэмцээний турш хүчтэй багуудтай тоглож, олон улсын CS2-ийн тавцанд дахин анхаарал татсан ч хагас шигшээд ойртох боломжоо энэ удаа алдлаа.
The MongolZ-ийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг. Монголын баг цаашдын олон улсын тэмцээнүүдэд илүү өндөр амжилт үзүүлэх зорилготойгоор бэлтгэлээ үргэлжлүүлэх юм.
“CS Asia Championships 2026” тэмцээний аваргын төлөөх тоглолт ням гарагт болно.