The MongolZ оролцох CS Asia Championships-2026 маргааш эхэлнэ

Counter Strike-2 төрлийн нэгдүгээр зэрэглэлийн CS Asia Championships 2026 тэмцээн маргааш БНХАУ-ын Шанхай хотод эхэлнэ. Тус тэмцээнд гурван тивийн нийт 16 баг оролцож, хоёр хэсэгт хуваагдан 400 мянган ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.

Монгол Улсыг төлөөлөн The MongolZ баг тус тэмцээнд оролцож байна. Тус багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг. The MongolZ хэсгийн эхний тоглолтоо энэ сарын 20-ны 12:00 цагт БНХАУ-ын Lynn Vision Gaming багийн эсрэг Bo1 журмаар хийнэ.

Хэсгийн шатанд хоёр ялалт байгуулсан баг Playoffs шатанд шалгарах бол хоёр хожигдсон баг тэмцээнээс хасагдах журамтай. Иймээс The MongolZ-ийн эхний тоглолт цаашдын байр сууриа тодорхойлох чухал учраа болох юм.

Senzu-гийн шинэ баг мөн өрсөлдөнө

Энэ тэмцээнд Монголын шилдэг тоглогчдын нэг Senzu буюу М.Азбаярын шинэ баг BC.Game Esports мөн оролцож байна. Тэд А хэсэгт Саудын Арабын Team Falcons багтай маргааш 14:00 цагт тоглохоор оноолт таарчээ.

Хэрэв BC.Game Esports эхний тоглолтдоо ялбал Playoffs-д шалгарахын төлөө АНУ-ын M80 болон Бразилын paiN Gaming багийн хожсонтой тоглоно. Харин хожигдвол тэмцээнээс хасагдахгүйн төлөө доод хэсгийн тоглолт хийх шаардлагатай болно.

Шагналын сан

CS Asia Championships 2026 тэмцээний аварга баг 400 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Дэд байрт шалгарсан баг 170 мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 130 мянган ам.долларын шагнал авах юм.

Шанхайд болох энэхүү тэмцээн нь Азийн бүсийн төдийгүй олон улсын CS2-ийн хүчтэй багуудын өрсөлдөөн болох бөгөөд Монголын The MongolZ багийн хувьд дахин том тайзан дээр амжилтаа батлах боломж болж байна.

The MongolZ оролцох CS Asia Championships-2026 маргааш эхэлнэ
The MongolZ оролцох CS Asia Championships-2026 маргааш эхэлнэ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу