Counter-Strike 2-ын энэ оны хамгийн том тэмцээнүүдийн нэг болох “PGL Major Singapore 2026” гурван үе шаттайгаар зохион байгуулагдана. Монголын The MongolZ баг тус Major-т оролцох өндөр магадлалтай бөгөөд одоогийн тооцоогоор тэмцээний хоёрдугаар шатнаас өрсөлдөөнөө эхлүүлэх төлөвтэй байна.
Тэмцээнд оролцох багуудын эцсийн жагсаалт арваннэгдүгээр сарын 2-нд албан ёсоор тодрох юм. Харин HLTV-ийн одоогийн тооцооллоор хэд хэдэн багийн байр суурь бараг тодорхой болсон гэж үзэж байна.
The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet Монгол ажилладаг бөгөөд Монголын баг олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол өрсөлдөж байгаа энэ үед хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
The MongolZ хоёрдугаар шатнаас эхлэх төлөвтэй
Одоогийн урьдчилсан тооцоогоор The MongolZ Азийн бүсээс хоёрдугаар шатанд шууд орох баг болж байна.
Энэ шатанд Европын FaZe, Aurora, Inner Circle, BIG, B8, 1win, Америкийн 9z зэрэг багуудтай хамт өрсөлдөх төлөвтэй байгаа юм.
Харин гуравдугаар шатанд Европоос Spirit, MOUZ, FUT, Falcons, Vitality, G2, Америк тивээс Legacy болон FURIA багууд шууд орох магадлалтай байна.
Эхний шатанд Европоос HOTU, Betclic, Fnatic, Heroic, PARIVISION, NAVI, Америк тивээс Liquid, MIBR, Dendele, SportBetExpert, M80, Fluxo, Азиас TYLOO, DEPO, Lynn Vision болон FlyQuest багууд тоглох урьдчилсан зураглал гарчээ.
Гэхдээ багуудын энэхүү хуваарилалт эцсийн шийдвэр биш бөгөөд арваннэгдүгээр сарын 2-ны албан ёсны жагсаалтаар баталгаажна.
Тэмцээн гурван шаттай үргэлжилнэ
“PGL Major Singapore 2026”-ийн эхний шат арваннэгдүгээр сарын 24-27-нд болохоор мэдээлэгдсэн байна.
Хоёрдугаар шат арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 3 хүртэл, гуравдугаар шат арванхоёрдугаар сарын 3-13-нд үргэлжлэхээр эх сурвалжид дурджээ.
Ингэснээр дэлхийн шилдэг багууд бараг гурван долоо хоногийн турш Singapore-д Major-ийн аваргын төлөө өрсөлдөх юм.
Аварга баг 500 мянган ам.доллар хүртэнэ
Тэмцээний шагналын сан байр эзлэлтээс хамааран дараах байдлаар хуваарилагдана:
- 1-р байр — 500 мянган ам.доллар
- 2-р байр — 170 мянган ам.доллар
- 3-4-р байр — 80 мянган ам.доллар
- 5-8-р байр — 45 мянган ам.доллар
- 9-16-р байр — 15 мянган ам.доллар
- 17-24-р байр — 10 мянган ам.доллар
- 25-32-р байр — 5 мянган ам.доллар
The MongolZ сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон CS2 тэмцээнүүдэд тогтмол өндөр түвшинд өрсөлдөж байгаа бөгөөд “PGL Major Singapore 2026” нь Монголын багийн хувьд дахин нэг том сорилт болох юм.
Хэрэв одоогийн урьдчилсан чансаа хэвээр үлдвэл The MongolZ эхний шатыг алгасаж, хоёрдугаар шатнаас тоглолтоо эхлүүлэх боломжтой байна.