Трамп дахин нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль эрх зүйн зохицуулалт зөвшөөрдөг байсан бол дахин нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Fox News-ийн мэдээлснээр, Трамп энэ тухай New York Post сонины Pod Force One подкастад холбогдох асуултад хариулахдаа хэлсэн байна.

“Би дахин нэр дэвшихийг хүсэж байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёр удаагаар хязгаарласан АНУ-ын Үндсэн хуулийн 22-р нэмэлт өөрчлөлтийн заалт маш хатуу” гэж тэр хэлжээ.

Цагаан ордны тэргүүн мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд өөрт нь дахин хоёр жил үлдсэнийг онцолсон байна. “Энэ бол олон зүйл амжуулж болох урт хугацаа” гэж Трамп нэмж хэлжээ.

АНУ-ын Үндсэн хууль юу гэж заадаг вэ?

Хуулийн дагуу Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа 2029 оны 1-р сард дуусах ёстой. 1951 онд батлагдсан АНУ-ын Үндсэн хуулийн 22-р нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн албан тушаал хаших хугацааг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарладаг.

Гэсэн ч Трамп гурав дахь удаагаа сонгогдох боломжийн талаар өмнө нь хэд хэдэн удаа дурдаж байсан.

Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх

  • Трамп 2024 оны 11-р сарын сонгуульд хоёр дахь удаагаа ялалт байгуулсан.
  • Тэрээр Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг ялсан.
  • Трамп анх 2017-2021 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу