Б.Орхонбаярыг хүндэтгэх 64 бөхийн барилдаан маргааш болно

Монголын үндэсний бөхийн холбооноос амралтын өдрүүдээр орон нутагт хэд хэдэн барилдаан зохион байгуулахаар товложээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд маргааш “Найрамдал” сангийн аж ахуйн 50 жилийн ой болон Даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх барилдаан болно. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглоно.

Мөн Эрдэнэт хотод “CuMo arena” цогцолбор үүдээ нээхтэй холбогдуулан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан зохион байгуулах юм.

Харин ням гарагт Дархан-Уул аймагт 20 хүртэлх насны бөхчүүдийн улсын аваргууд тодорно. Энэхүү тэмцээнийг Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит болгон явуулна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу