Монгол Улс цахим засаглалаар дөрвөн жилд 32 байр ахиж, дэлхийд 42-т жагслаа

НҮБ-ын хоёр жил тутам танилцуулдаг «Цахим засаглалын хөгжлийн индекс»-ийн 2026 оны тайланд Монгол Улс 194 орноос 42 дугаар байр эзэлжээ. Ийнхүү сүүлийн дөрвөн жилд дэлхийн эрэмбэд 32 байраар урагшилсан байна.

Монгол Улс 2022 онд 74 дүгээрт бичигдэж байсан бол 2024 онд 46 дугаар байрт хүрсэн юм. Харин энэ удаагийн үнэлгээгээр дахин дөрвөн байр ахиснаар дэлхийд 42, Азийн хэмжээнд 15 дугаарт жагсаж байна.

Тус индексээр улс орнуудын цахим засаглалын хөгжлийг үндсэн гурван чиглэлээр хэмждэг. Үүнд төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмж, харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил болон хүний нөөцийн чадавхыг харгалзан үздэг аж.

Монгол Улсын индексийн оноо 2024 онд 0.8457 байсан бол 2026 онд 0.871 болж нэмэгджээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу