«Би аз жаргалтай байна»: Jennifer Lopez яагаад шинэ харилцаа хайхаа больсноо тайлбарлав

Jennifer Lopez одоогоор шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлэх бодолгүй байгаагаа мэдэгджээ. Дуучин өнөөгийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд хэн нэгэнтэй болзохоор төлөвлөөгүйг People мэдээлсэн байна.

Ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун байна

Ben Affleck-ээс салсныхаа дараах амьдрал, цаашдын алхмынх нь талаар асуухад Lopez бодлоо товч бөгөөд илэн далангүй илэрхийлжээ.

«Надад хэн нэгэнтэй болзох шаардлага байхгүй. Яг одоо надад сайхан байна. Би аз жаргалтай байна. Энэ бүхнийг сүйтгэхийг хүсэхгүй байна» хэмээн тэрээр хэлсэн байна.

Хайрын талаарх ойлголт нь өөрчлөгджээ

Jennifer Lopez туулсан амьдрал нь хайр дурлалыг өөр өнцгөөс харахад хүргэснийг мөн ярьжээ.

«Хүүхэд байхдаа би хайрын тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй байсан. Гэхдээ өөрт тохиосон тэр галзуу амьдралыг туулсны дараа хайр гэж бодож байсан зүйл минь үнэндээ хайр биш байсныг ойлгосон» хэмээн уран бүтээлч онцолсон байна.

Тэрээр гэрлэлтийн талаар ч бодлоо хуваалцжээ. «Гэрлэлтэд хүмүүс танд уул овоо шиг ихийг амлаж, тангараг өргөж, сүр жавхлантай ёслол зохион байгуулж, дуулиантай үйлдэл хийж болно. Гэхдээ хайр гэдэг бол огт өөр зүйл» гэжээ.

Ben Affleck-тэй гэрлэлт нь 2025 онд дууссан

Jennifer Lopez, Ben Affleck нар анхны сүй тавилтаа цуцалснаас хойш бараг 20 жилийн дараа буюу 2022 онд гэрлэсэн юм. Харин дуучин 2024 оны наймдугаар сард гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаж, салалт нь 2025 онд албан ёсоор эцэслэжээ.

Өмнө нь Lopez Ben Affleck-тэй өнгөрүүлсэн харилцаагаа сэтгэл гонсойлгосон туршлага хэмээн тодорхойлж байсан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу