17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Хүүхдийн баярт зориулсан эрүүл мэндэд тустай бэлгийн сонголт

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Зургаадугаар сарын 1-нд хүүхдэдээ бэлэг сонгохдоо зөвхөн гялгар уут дүүрэн чихэр бус, эрүүл мэндийг нь дэмжих чанартай сонголт хийхийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс уриалж байна.

Мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр, хүүхдийн баяраар дараах зүйлсийг анхаарч, эрүүл, боловсрол, танин мэдэхүйд чиглэсэн бэлэг сонгох нь зүйтэй гэж үзжээ. Хэт их сахар агуулсан чихэр, хийжүүлсэн ундаа, түргэн хоол зэрэг нь хүүхдийн дархлаа, шүд, хоолны дуршилд сөргөөр нөлөөлдөг тул хязгаарлах шаардлагатай.

Эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг өгч байна:

  • Бэлгийн сав баглаа боодлыг нягтлах, шошгыг унших, транс тос, нэмэлт амтлагч ихтэй бүтээгдэхүүнээс зайлсхийх.
  • Жимсний цэвэр шүүс, сүү, тараг, аарцны ундаа зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн илүү тохиромжтой.
  • Чихэр, резинэн амттан, чипсний оронд шинэ жимс, үндэсний үйлдвэрлэлийн ааруул, цагаан идээ сонгох.
  • Оюун ухаан хөгжүүлэх тоглоом, шатар, ном зэрэг танин мэдэхүйн бэлэг нь хүүхдийн сэтгэхүйд эерэгээр нөлөөлдөг.
  • Уут дүүрэн бэлэг өгөхийн оронд хязгаартай, чанартай, утга агуулгатай зүйл сонгох.

Мэргэжилтнүүд хүүхдүүдтэйгээ чихэртэй харьцах энгийн тохиролцоо хийх, баярын дараа сахарын хэрэглээг бууруулах, шүдийг нь заавал угаалгах, ам зайлуулах дадалд сургахыг мөн зөвлөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here