19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Улаанбурхан дахин нэг хүүхдийн аминд хүрч, халдварын тархалт нэмэгдсээр байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбурхан өвчний дэгдэлт нийслэл болон орон нутагт эрчимтэй нэмэгдэж байгаа нь эмгэнэл дагуулсан нөхцөл байдал үүсгээд байна. Халдварын батлагдсан тохиолдол 2025 оны тавдугаар сарын 29-ний байдлаар 4274-д хүрээд байгаа бол тэдгээрээс 551 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 938 хүн гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэж байна. Эдгэрсэн хүний тоо 2793 болсон бол эмгэнэлтэйгээр хоёр хүүхэд улаанбурхны халдварын улмаас амь насаа алдсан байна.

Хамгийн сүүлд бүртгэгдсэн нас баралтын тохиолдол нь дархлаажуулалтын насанд хараахан хүрээгүй бага насны хүүхэд байсан тухай Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) мэдээлэв. Үүний улмаас эрүүл мэндийн байгууллагууд улаанбурхан өвчний эрсдэлээс сэргийлэх зорилгоор вакцинд хамрагдах насны хүүхдүүдийг дархлаажуулалтад бүрэн хамруулахыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Улаанбурхан нь халдварт өвчин дотроос хамгийн хурдацтай тархдаг, хүндрэлийн үедээ амь насанд аюултай вирусийн гаралтай өвчин юм. Иймд вакцин бол хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга гэдгийг мэргэжилтнүүд дахин дахин сануулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here