14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

АН: Ардчиллын манаачийн үүргээ биелүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнгөрсөн 19 хоногт ардчиллын төлөө дуу хоолойгоо нэгтгэж, төв талбайд жагссан иргэдийн тэмцэл үр дүнгээ өгч, УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шийдвэр гарсан нь Монголын ардчиллын түүхэнд онцлох үйл явдал болж үлдлээ.

Уг огцруулалтын суурь шалтгаан нь Ерөнхий сайдын орлого, өмч хөрөнгөө тайлбарлаж чадаагүй байдал, түүнээс үүдэлтэй олон нийтийн итгэл алдрах, авлигын сэжиг, хүүгийнх нь тансаг хэрэглээ зэрэг асуудал байв. Энэ бүхэн нь төрийн эрх мэдлийг ашиглан өөрийн ашиг сонирхлыг хамгаалж байна гэх шүүмжлэлийг өрнүүлсэн юм.

Гэвч хамгийн тод ялгарсан үйл явдал бол сөрөг хүчний байр суурийг тодорхойлсон Ардчилсан намын шийдвэр байлаа. АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл үзүүлэх санал хураалтад оролцохоос татгалзсан нь үнэндээ ардчиллыг хамгаалах улс төрийн шийдэл байв. Ингэснээр санал хураалтад 48 гишүүн дэмжсэн нь хуульд заасан 64 саналд хүрээгүй тул Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа буулаа.

Ерөнхий сайдын оролдсон тайлбарууд — хувийн амьдрал, өнгөрсөн хугацааны тэмцлээ онцолсон нь олон нийтийн эргэлзээг тайлаагүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы танхимд оролцож, ард түмний дуу хоолойг хүндэтгэх шаардлагыг илэрхийлж, парламентын тогтолцоог хамгаалах байр сууриа давтан илэрхийлсэн нь улс төрийн нөхцөл байдлыг илүү тодорхой болгосон.

Энэ бүхэн нь нэг хүний хэт төвлөрсөн засаглал ардчилалд хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг харуулсан бөгөөд парламентын тогтолцоо, эрх мэдэл хоорондын тэнцвэр ямар чухал болохыг дахин баталлаа.

АН-ын энэ удаагийн шийдвэр нь намын дотоод зодооныг улс орны асуудал болгон хувиргах МАН-ын оролдлогыг хүлээн зөвшөөрөөгүй, ардчиллын зарчимд тууштай зогсох алхам байв.

Энэхүү үйл явдлыг зөвхөн нэг улстөрчийн огцролт гэж үзэхээс илүүтэй, ардчилал өөрийгөө хамгаалж чаддаг тогтолцоо болохыг харуулсан дохио гэж дүгнэх нь зүйтэй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Ардчиллыг хамгаална гэж ярих амархан, харин үнэхээр ажил хэрэг болгох нь чухал даа

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here