М.Нандин-Эрдэнэ Бразил тулаанчтай тулалдана: “Black Combat”-ын дэвжээнд ширүүн тулаан хүлээгдэж байна

Монгол тулаанч тавдугаар сарын 2-нд хүч үзнэ

Монголын холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ ирэх тавдугаар сарын 2-ны бямба гарагт Бразилын Флавио Сантостой тулалдахаар болжээ.

Тулаан Өмнөд Солонгост төвтэй холимог тулааны “Black Combat” холбооны “BnD Black Cup: Omega Korea vs Eurasia” эвентийн хүрээнд зохион байгуулагдах юм. Энэхүү арга хэмжээнд Монголын тамирчин Бразил өрсөлдөгчийн эсрэг дэвжээнд гарч, ур чадвараа сорихоор байна.

М.Нандин-Эрдэнэ холимог тулааны замналдаа нийт 29 тулаан хийснээс 18 ялалт байгуулсан амжилттай. Түүний хувьд энэ тулаан олон улсын дэвжээнд нэр хүндээ бататгах, цаашдын боломжоо нэмэгдүүлэх чухал сорилт болох төлөвтэй байна.

“Black Combat” реалити шоу хэлбэрээрээ онцлог

Өмнөд Солонгост холимог тулааны хэд хэдэн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн томд нь “Road FC” тооцогддог. Харин “Black Combat” холбоо 2022 онд байгуулагдсан ч богино хугацаанд үзэгчдийн анхаарлыг татаж чадсан байна.

Тус холбооны онцлог нь улс үндэстнүүдийн багийн халз тулааны хэлбэрийг түлхүү ашигладагт оршино. Мөн зөвхөн спортын тэмцээн бус, реалити шоуны хэв маягаар зохион байгуулагддаг нь бусад холбооноос ялгарах гол давуу тал болжээ.

Иймээс “BnD Black Cup: Omega Korea vs Eurasia” эвент нь зөвхөн тулааны үр дүнгээр бус, багийн өрсөлдөөн, тамирчдын бэлтгэл, дэвжээний уур амьсгалаараа үзэгчдийн сонирхлыг татах хүлээлттэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу