19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

П.Батчулуун эмчид холбогдох хэргийн шүүх хурал маргааш Дээд шүүхэд болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчид холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2025 оны зургаадугаар сарын 4-нд, маргааш хяналтын шатны хуралдаанаараа хэлэлцэхээр товложээ.

Хэргийг эргэн сануулахад, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хороонд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрээс элэг, бөөр болон ойр орчмын судсыг авах зөвшөөрөл авсан ч, шөрмөс болон хүний доод мөчдийн бусад эд, эрхтнийг тайлбаргүйгээр, зөвшөөрөлгүй авсан нь тогтоогдсон байна.

Тодруулбал, толгойн шөрмөс, тойг яс, шаант ясны бэхэлгээ, саран жийргэвчийн шөрмөс, хоёр дунд чөмгөний доод булуу, achilles, peroneus longus, tibialis anterior зэрэг шөрмөс, мөн хүний цөсний хүүдий зэргийг бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан гэж шүүх үзсэн. Үүний улмаас анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

П.Батчулууны өмгөөлөгч энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ба тус шүүхийн хяналтын шатны хуралдаан маргааш явагдана.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here