14.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

МАН-ын УЗ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр тодруулна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Энэхүү хуралдаан нь төрийн дээд албан тушаалын залгамж халааг шийдвэрлэх чухал үе шат болж байна.

Харин маргааш МАН-ын Бага хурал товлогдсон бөгөөд УЗ-ийн хурлаар дэмжигдсэн нэр дэвшигчийг Ерөнхий сайдад томилох эсэхийг тус хурлаар хэлэлцэн эцэслэх юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр шинэ Ерөнхий сайдаар нэр дэвших магадлалтай улстөрчдийн тоонд хэд хэдэн эрхэм нэрлэгдэж байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, мөн Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Шадар сайд С.Амарсайхан нарын нэрс яригдаж буйг зарим эх сурвалж онцолжээ.

Томилгооны эцсийн шийдвэр маргаашийн Бага хурлын дараа албан ёсоор тодорхой болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Шинэ ерөнхий сайд хэн болох бол гэж олон хүн хүлээж байгаа байх

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here