15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“All in HIT 2” тоглолтын доргилт зургадугаар сарын 7-нд SocialPay park-д болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Энэ зуны залуусын хамгийн хүлээлттэй хөгжмийн үдэш болох “All in HIT 2” тоглолт зургадугаар сарын 7-нд SocialPay park-д зохион байгуулагдана. Хайрын дуу, дурсамж сэргээсэн уран бүтээлүүд, догдлолтой уур амьсгал нэгэн үдэш цугларах гэж байна.

Тоглолтод оролцох хамтлагууд:

  • Мотив — “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг сонгодог хайрын дуунуудаараа үзэгчдийн сэтгэлд хоногшсон.
  • Нэгэн зүгт — “Анхны борооноор” дуугаараа танигдаж, үе үеийн залуусыг нэгэн мэдрэмжээр нэгтгэсэн.
  • Take off — “Цасан дээр нэрийг чинь бичлээ” хэмээх дуугаараа олон хүний зүрхэнд нэрээ үлдээсэн.
  • Sync — “Миний гэр” реалити шоуны “Чи шүү” цувралаар уран бүтээлийн гараагаа эхэлж, дуу бүхэн нь дурсамж агуулдаг.

Энэ үдэш найз нөхөд, хайртай хүнтэйгээ хамтран дуулж, бүжиглэж, дурсамжаа сэргээх онцгой боломж юм. Таны өсч том болсон үеийн хайрын дуунууд дахин амилж, таны өмнө шууд эгшиглэнэ.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаас мэдээлснээр тасалбарын борлуулалт өндөр байгаа тул урьдчилан захиалахыг зөвлөж байна. Энэ зун заавал оролцох ёстой тоглолт гэдгийг бүү мартаарай.

Тоглолт болох огноо: 2025 оны 6-р сарын 7
Байршил: SocialPay park

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here