26.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Хөвсгөлд 5.3 магнитудын газар хөдлөлт болж, иргэд чичирхийлэл мэдрэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Шааны уул” хэмээх нутагт 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн 18:22 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлт нь аймгийн төвөөс хойд зүгт 230 км, сумын төвөөс баруун хойд зүгт 71 км-ийн зайд болсон байна.

Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухайн хөдлөлтийн мэдээллийг 18:31 цагт холбогдох байгууллагуудад цахим шуудангаар хүргүүлжээ.

Улаан-Уул болон Цагааннуур сумдын Засаг даргын Тамгын газруудаас авсан мэдээллээр газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй байна.

Харин газар зүйн хувьд ойролцоо байрлах Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогч хэлэхдээ, тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол ч учраагүй гэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Байгаль бидэнд аливаа зүйлд бэлэн байх ёстойг дахин сануулах болно…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here