23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн зам дагуу 7000 мод тарьж, ногоон зурвас байгуулж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвийн тохижилт, тоосжилт бууруулах, ногоон бүсийг өргөтгөх зорилгоор нийт 68 га талбайд мод, зүлэг бүхий ногоон байгууламж бүрдүүлэх ажил ид өрнөж байна. Үүнээс өмнө 58 га талбайд ногоон байгууламж байсан бол энэ жил 10 га талбайгаар нэмжээ.

Ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг сайжруулахын тулд хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, ажлыг тогтмол гүйцэтгэх боломжоор хангаад байна. Үүний зэрэгцээ Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын дагуу шат дараатайгаар мод тарих ажлыг эхлүүлсэн нь байгаль орчны нөхөн сэргээлт, агаарын бохирдлыг бууруулахад чухал алхам болж байна.

Энэхүү ажлын хүрээнд усалгааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор хоёр шинэ гүний худаг гаргаж, хамгаалалтын ойн зурвас байгуулж эхэлжээ. Ногоон зурваст 3 төрлийн 7000 мод тарьж, нэмэлтээр 10 мянган улиасны тайраадас суулгах ажлыг хийж буй бөгөөд энэ нь зөвхөн Даланзадгад сумын өнгө төрхийг сайжруулаад зогсохгүй, зам дагуух экосистемийг нөхөн сэргээхэд бодит хувь нэмэр оруулах юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here