3.1 C
Ulaanbaatar
Бямба, 6 сар 14, 2025

Занданшатар Ерөнхий сайдын тамга гардан авлаа — Монголын шинэ удирдлагын эхлэл тавигдлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатар өнөөдөр Засгийн газрын албан ёсны тамгыг хүлээн авч, албан үүргээ гүйцэтгэж эхэллээ.

Тамгыг шилжүүлэх ёслолд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ оролцож, улс орны хөгжлийн төлөөх их үйлст нь амжилт хүсээд, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүслээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уг ёслолд хэлэхдээ, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлсэн “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөгжлийн мега төслүүд нь Монголын түүхэнд тод мөр үлдээсэн чухал ажил байсан гэдгийг онцолсон байна. Мөн түүний цаашдын ажилд амжилт хүсэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Эрх мэдлийн шилжилт хөдөлгөөн соёлтой өрнөж байгааг харахад таатай байна. Бүтээн байгуулалт, мега төслүүдэд амжилт гаргах болтугай

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here