15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Япон: Акүсэки аралд Бямба гаригаас хойш 330 удаа газар хөдлөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Японы баруун өмнөд хэсгийн Токара арлын гинжин хэлхээний Акүсэки аралд Бямба гаригаас хойш нийт 330 удаа газар хөдлөлт бүртгэгджээ. Хамгийн сүүлийн газар хөдлөлт Мягмар гаригийн 16:04 цагт Тошима арал дээр 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд энэ нь Акүсэки арлаас баруун өмнө зүгт 20 орчим километрийн гүнд болсон байна. Гэвч цунамийн аюул одоогоор ажиглагдаагүй байна.

Тошима арал дээр сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд нийт зургаан удаа дөрөвдүгээр шатлалын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд Японы газар хөдлөлтүүдийн эрчимийг долоон шатлалтай хэмждэг бөгөөд энэ удаагийнх нь дөрөвдүгээр шатлалд оржээ. Энэ түвшинд чичиргээ нь алхаж явахад мэдрэгддэг бөгөөд олон хүн цочирдож, түгшүүрт орох магадлалтай. Сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд дөрвөн болон гуравдугаар шатлалын хүчтэй газар хөдлөлт 18 удаа, хоёрдугаар шатлалын хүчтэй газар хөдлөлт 74 удаа, нэгдүгээр шатлалын хүчтэй газар хөдлөлт 295 удаа бүртгэгдсэн байна.

Орон нутгийн албаныхны мэдээлснээр хүн гэмтсэн, барилгад хохирол учирсан тохиолдол байхгүй байна. Гэсэн хэдий ч, газар хөдлөлтүүдийн давтамж нь олон байна гэж Японы цаг уурын агентлаг оршин суугчид болон аялагч жуулчдыг сэрэмжлүүлж байна.

Токара арлын гинжин хэлхээ нь 12 арлаас бүрддэг бөгөөд долоод нь хүн оршин суудаг. Иймд байнгын чичиргээ нь оршин суугчдыг түгшээж байгаа бөгөөд Кагошимагийн их сургуулийн судлаачид энэ идэвхжил хэдий хугацаанд үргэлжлэхийг тодорхойлох боломжгүй гэдгийг мэдэгджээ. Түүхийн туршид газар хөдлөлтүүд хэдхэн өдрөөс долоо хоног хүртэл үргэлжилж байсан тохиолдол бий.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. 330 удаа газар хөдөлнө гэдэг үнэхээр аймшигтай байна. Японы ард түмэнд минь амгалан тайван байдал хүсье

  2. Япон чинь газар хөдлөлт ихтэй улс л даа, гэхдээ ингэтлээ олон болчихно гэж хэн санах билээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here