Кварацхелия, Дуэ нарын эзгүйд ПСЖ-ийн тоглолт хэрхэн өөрчлөгдөв?

Саяхныг хүртэл Луис Энрике өрсөлдөгчийнхөө ямар ч тактикийн эсрэг хариу өгөхөд бэлэн байдаг мэт санагдаж байв. Гэвч 2026/27 оны улирлын дунд үе гэхэд энэхүү давуу тал үгүй болжээ. Зун нь Ли Кан Ин, Брэдли Баркола нар багийг орхисон бол намар нь Paris Saint-Germain (PSG)  довтолгоонд урьдчилан тааварлах аргагүй байдал, ганцаарчилсан ур чадвараараа тоглолтын эргүүлдэг Хвича Кварацхелиа, Дезире Дуэ нарыг бэртлийн улмаас алдлаа. Энэ нь багийн тоглолтод хэрхэн нөлөөлж байгааг 1xBet-ийн энэхүү тоймоос уншина уу

ПСЖ гол тоглогчдоо хэрхэн алдсан бэ?

Кварацхелиа 10-р сарын 20-нд Барселонагийн эсрэг хийсэн тоглолтод баруун өвдөгнийхөө урд чагтан холбоосоо тасалсан бол 11-р сарын 21-нд Ниццагийн эсрэг тоглолтод Дуэ мөн ижил бэртэл авсан юм. Клубийн зүгээс аль алиных нь талбайд эргэн ирэх тодорхой хугацааг зарлаагүй байгаа ч энэ улирал дуусахаас өмнө дахин тоглох магадлал тун бага байна.

Хвичагийн ганцаараа хамгаалалтыг сэтлэх чадвар багт маш чухал. Тэрээр зүүн жигүүрт орон зай үүсгэж, хамгаалагчдыг хуурч, төв рүү орон довтолгоог хурдасгаж, өрсөлдөгчдөө өөр дээрээ татдаг. Харин Дуэ өөр боловч дутуугүй үнэ цэнтэй чанаруудыг эзэмшсэн. Тэр хоёр жигүүрт болон төвийн байрлалд тоглож, гоол оруулахын зэрэгцээ гоолын боломж ч бүтээж чадна.

Тэднийг хэн орлож чадах вэ?

Аваргуудын лигийн Ромагийн эсрэг тоглолтод Луис Энрике хэд хэдэн тоглогчид боломж олгосон. Ферран Торрес, Сенни Маюлу, Магнес Аклиуш нар гарааны бүрэлдэхүүнд багтсан юм. Эдгээрээс Маюлу бөмбөг эзэмшлээ хадгалах, багийнхантайгаа хослон тоглоход илүү сайн байлаа. Гэхдээ хаалга руу чиглэсэн үйлдэл, боломжоо гоол болгох тал дээр хараахан хангалттай үр дүнтэй биш байна. Харин Торрес, Аклиуш нар төдийлөн онцгойрч чадсангүй. Гэсэн ч испани довтлогч төвөөр бус жигүүрээс довтлох нь илүү байв.

Тоглолтын хоёрдугаар хагаст Мика Годтс талбайд гарсан. Бельги залуу яаруу шийдвэр гаргах нь одоогоор дэндүү олон ч тоглолтын хэв маягаараа Кварацхелиятай хамгийн төстэй нь юм. Тэр зүүн жигүүрт тоглохыг илүүд үздэг бөгөөд хурд, зоримог тоглолт, бөмбөг эзэмших өндөр ур чадвараа хослуулдаг. Аяакст Мика богино хугацаанд од болж чадсан. Харин одоо тэр илүү өндөр түвшинд өөрийн чадвараа харуулах шаардлагатай байна.

Хамгийн том найдвар – Усман Дембеле

2025 оны “Алтан бөмбөг”-ийн эзэн талбайд гарч ирсэн нь Ромагийн эсрэг хийсэн довтолгоог сэргээсэн. Дембеле торгуулийн цохилтоос ч гэсэн гоол оруулж чадсан. Гэвч франц довтлогч саяхан булчингийн бэртлээс эдгэрсэн тул түүнээс огцом нэмэгдсэн ачааллыг ямар ч асуудалгүй даахыг хүлээх нь эрсдэлтэй. Усман хоёр жигүүрт тоглох чадвартай ч төвийн довтлогчийн байрлалаас үзүүлэх түүний гайхалтай прессинг багт хэтэрхий үнэ цэнтэй.

ПСЖ тэр тоглолтод булангийн цохилт болон торгуулийн цохилтоос гоол оруулсан ч нягт хамгаалалтын эсрэг довтлох үед, ялангуяа Дембелег талбайд гарахаас өмнө хөдөлгөөн дутагдаж байв. Мэдээж ганц тоглолт багийг өмнөх хүчээ алдсан гэдгийг батлахгүй. Луис Энрикегийн багт Лиг 1-ийн ээлжит аваргын цомыг хүртэх хангалттай чанар бий ч Аваргуудын лигт эдгээр тоглогчдын эзгүй байдал хамаагүй илүү үнэтэй тусна.

Дасгалжуулагчид өвлийн солилцоо наймааны цонх нээгдэхээс өмнө багийнхаа нөөц бололцоог үнэлэх хэдхэн тоглолт үлдээд байна. Зинедин Зиданы саяхан шигшээ багт дуудсан Борнмутын Эли Жуниор Крупиг авах боломжийн талаар яригдаж байгаа. Гэхдээ ямар нэгэн хувь тоглогчийн нэрээс илүүтэйгээр клуб одоо байгаа тоглогчдоороо энэ нөхцөл байдлыг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа эсэх нь хамгийн чухал юм.

ПСЖ-ийн тоглолтыг найдвартай бооцооны оператортай хамт дагаарай. ПСЖ болон 1xBet-ийн хамтын ажиллагаа хэд хэдэн улирлын турш үргэлжилж байгаа билээ. Клубтэй холбоотой хамгийн чухал мэдээллүүдийг цаг алдалгүй авч, дуртай багаа дэмжин амжилтад хүрээрэй!

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу