15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Израил, Иран гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлж, хоёулаа ялалт байгуулснаа зарлав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээндээ “12 хоног үргэлжилсэн дайны албан ёсны төгсгөлийг Дэлхий нийтээрээ угтах болно” хэмээн нийтэлжээ. Израил, Иран улс гал зогсоох тохиролцоонд хүрч, дайн дуусаж байгаа тухай Трампын даваа гарагт хийсэн мэдэгдлийн дараа хурцадмал байдал тодорхойгүй болж, зөрчилдөж байсан талууд харилцан цохилт өгөхөөр болсон ч, лхагва гарагийн байдлаар гал зогсоох тохиролцоог биелүүлж, томоохон цохилтын талаарх мэдээлэл гараагүй байна.

Трамп Израилыг Иранд цохилт өгөхгүй байхыг анхааруулж, үүний дараа талууд гал зогсоох тохиролцоог мөрдөж эхэлжээ. Израил болон Иран улс хоёулаа богино хугацаанд үргэлжилсэн энэ дайнд ялалт байгуулснаа зарласан байна. Түүнчлэн “Нөгөө тал дагаж мөрдсөн тохиолдолд гал зогсоох тохиролцоог хүндэтгэнэ” гэсэн мэдэгдэл аль аль нь хийсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны зуучилсан гал зогсоох тохиролцоо хэр удаан үргэлжлэх вэ гэдэг нь олон улсын анхаарлын төвд байна. Мягмар гарагт Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалах департаментын тагнуулын агентлагийн мэдээгээр Ираны цөмийн байгууламжуудад Америкийн агаарын цохилт өгсөн ч байгууламжийн үндсэн хэсгийг устгаж чадалгүй, уран баяжуулахад ашигладаг центрифуг нь хэвээр байгаа гэж үзсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг ердөө хэдхэн сараар хойшлуулсан гэж Америкийн тагнуулууд дүгнэжээ.

Үүний дараа Ерөнхийлөгч Трамп дээрх мэдээллийг “худал” хэмээн няцааж, “CNN болон уналтад ороод байгаа “Нью-Йорк таймс” сонин нэгдэж, худал мэдээлэл цацаж байна. Энэ бол түүхэнд хамгийн амжилттай цэргийн цохилтуудын нэгийг гутаах гэсэн оролдлого. Ираны цөмийн байгууламжууд бүрэн сүйрсэн” гэжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here