29.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 25-нд болж, улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоох өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хяналт тавих, хамрагдаагүй суралцагчдыг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт даалгасан байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар Баяр наадамтай холбогдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ гэж үзэж, энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцоолсон. Мөн хичээл сургуулийн эхлэх үеэс хоёр дахь давлагаа, томуу, томуу төст өвчнүүдтэй хавсарч дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулжээ.

Яамдын бүтэц, орон тоог цомхотгох шийдвэр гаргалаа

Монгол Улсын Засгийн газар шинэчлэлтэй холбогдуулан “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр яамдын нэгжүүдийн тоог 31 хувиар бууруулах, удирдах албан тушаалтны тоог мөн 31 хувиар хасах шийдвэр гаргасан байна.

Эрчим хүчний зарим компанийг нэгтгэжээ

Засгийн газар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг нэгтгэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д шилжүүлэх шийдвэр гаргалаа. Мөн “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид нэгтгэн зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Үүний зорилго нь чиг үүргийн давхардлыг арилгах, үр ашгийг дээшлүүлэх, орон тоо хэмнэх болон зардлыг бууруулах юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here