АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны сүүлчийн тоглолтод хожсон Италийн “Интер” болон Мексикийн “Монтеррей” багууд хэсгээсээ гарч, шөвгийн 16-д шалгарлаа.
Е хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Италийн “Интер” баг Аргентины “Ривер Плейт”-ийг 2:0 харьцаагаар хожсон нь хэсгээсээ гарах боломжийг олгосон байна. Аргентины баг тоглолтыг 10 хүнтэй дуусгасан бөгөөд 65 дахь минутанд хамгаалагч Лукас Мартинес улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн. Тоглолтын хоёрдугаар хагас дунд үеийн нэмэлт цагт хамгаалагч Густаво Монтиэл хоёр дахь удаагаа шар хуудас авч, талбайгаас хөөгдсөн байна.
Мексикийн “Монтеррей” баг Японы “Урава Ред Даймондс”-ыг 4:0 харьцаагаар бутниргэж, 5 оноотой болж хэсгээсээ гарах эрхтэй болсон. Энэ хэсгийг 7 оноотой “Интер” тэргүүлсэн бол “Ривер Плейт” гуравдугаарт, оноо аваагүй “Урава Ред Даймондс” сүүл мушгижээ.
Одоо шөвгийн 16-д “Интер” баг Бразилын “Флуминенсе”-тэй, “Монтеррей” баг Германы “Боруссиа”-тай тоглоно.
Плей-оффын тоглолтууд 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-нд болно.