21.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Телеграмм апп ашигласан залиланд 72 хүн өртөж, ₮1.3 тэрбумын хохирол амсжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сүүлийн жилүүдэд цахим орчин дахь залилангийн хэрэг огцом өсөх хандлагатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Чингэлтэй дүүрэгт 2024 оноос 2025 оны эхний таван сар хүртэлх хугацаанд нийт 1274 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний зургаан хувь буюу 76 хэрэг нь “Телеграмм” аппликэйшнийг ашиглан үйлдэгдсэн байна.

Тус гэмт хэргүүдийн улмаас нийт 72 иргэн 1.3 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн нь тогтоогдсон бөгөөд ихэнх тохиолдолд иргэд “богино хугацаанд мөнгөө өсгөх” эсвэл “онлайн өндөр орлоготой ажил санал болгох” зэрэг худал мэдээлэлд хууртагдан, бусдын данс руу мөнгө шилжүүлж залилуулсан байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас сэрэмжлүүлэг хүргэж, “түргэн мөнгө олох боломж”, “цахим ажлын санал” гэх мэт мэдэгдлүүдэд итгэхгүй байх, хувийн мэдээллээ хамгаалахыг иргэдэд анхаарууллаа.

Нийт улс орон даяар телеграмм платформыг ашигласан залилангийн хэмжээ 2024 онд 11.9 тэрбум төгрөгт хүрсэн бол, 2025 оны эхний таван сарын байдлаар 7.3 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдээд байна.

Хохирогчдын эрх ашгийг хамгаалахаар прокурорын байгууллагаас тодорхой арга хэмжээ авч, 2024 онд 9.9 тэрбум, 2025 оны эхний таван сарын байдлаар 5.7 тэрбум төгрөгийн гүйлгээнд банкны хязгаарлалт тогтоосон байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here