15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“The HU” хамтлаг Увс аймгийн 100 жилийн ойд зориулан амьд тоглолт хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын Хүннү рок урсгалаар дэлхийд нэрд гарсан “The HU” хамтлаг ирэх долдугаар сарын 31-нд Увс аймагт түүхэн анхны амьд тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Увс аймгийн 100 жилийн ойд зориулан зохион байгуулагдах бөгөөд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

“The HU” хамтлаг өмнө нь орон нутагт бүрэн хэмжээний амьд тоглолт хийгээгүй байсан тул энэ удаагийн тоглолт нь нутгийн үзэгчдэд зориулсан онцгой үйл явдал болох нь дамжиггүй. Аймгийн зуун жилийн түүхэн ойг угтан ийнхүү үндэсний онцлогтой, дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн уран бүтээлчдийг урьж тоглолт хийх нь нутгийн иргэд болон аялагч, зочдын хувьд томоохон бэлэг болж байна.

Тоглолтын тасалбарыг EVENTX.MN сайтаар дамжуулан борлуулж байгаа бөгөөд үнэ дараах байдлаар тогтоогджээ. Энгийн тасалбар 100 мянган төгрөгөөр эхлэн худалдаалагдаж байгаа ба энэ үнэ ирэх сарын 5-ныг дуустал хүчинтэй. Харин 6-наас хойш 200 мянган төгрөг болж нэмэгдэх аж. Түүнчлэн тайзны ойролцоо байрлах FANZONE тасалбар 300 мянган төгрөг, харин VIP суудал нэг сая төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

“The HU” хамтлагийн энэхүү тоглолт нь Увс нутгийн иргэд болон хөгжим сонирхогчдын хувьд мартагдашгүй үйл явдал болох төдийгүй үндэсний рок хөгжмийн үнэ цэнийг орон нутагт таниулах чухал арга хэмжээ болно гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here