12.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 31, 2025

Б.Жавхлан: Тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх хууль хэрэгжиж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэрээ 2026 оны улсын төсвийн төсөл боловсруулах явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ, “2026 оны төсвийн суурь үзүүлэлтүүдийг Эдийн засаг, хөгжлийн яам наймдугаар сарын 10-ны дотор ирүүлэх ёстой. Харин наймдугаар сарын 15-наас эхлэн иргэдээс санал авч, эцсийн хувилбарыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх болно” гэв.

Сангийн сайдын онцолсноор, 2026 оны төсөв нь 2025 оны төсвийн тодотголоор баталсан орлого, зарлагын дээд хязгаарыг давж гарч болохгүй. Уул уурхайн түүхий эдийн зах зээл дэх үнийн савлагаа эрсдэл дагуулж буй энэ үед хөгжиж буй орнууд төсөв, мөнгөний бодлогыг илүү хэмнэлттэй, нягт төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатайг тэр тэмдэглэлээ.

“Эдийн засгийн өсөлт удаашрах үед нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах нь бодлогын гол зорилт байх болно. Мөн 2026 оныг ‘Хүний хөгжил, боловсролын жил’ болгохоор хөгжлийн бодлогод тусгасан” хэмээн Б.Жавхлан хэлсэн юм.

Түүнчлэн төрийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын ажлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, ингэснээр бизнесийн орчныг өргөжүүлж, эдийн засгийг дэмжих зорилтыг төсөвт багтаасан аж. Урсгал зардлын хэмжээ 25 хувиас хэтрэхгүй байхаар тооцож байгаа бөгөөд үүний хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтад бодлогын чөлөөт зай хязгаарлагдмал хэвээр байна.

Б.Жавхлан мөн дурдсанаар, “2024 оноос эхлэн инфляц буюу үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг жил бүр нэмэгдүүлдэг шинэ хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Энэ нь 2026 онд ч үргэлжлэн хэрэгжинэ” гэв.

Гэвч тэрбээр урсгал зардлын асуудлыг онцлон “200 гаруй хүчин төгөлдөр хуульд үндэслэн төсвийн зардал урьдчилан хуваарилагдсан байдаг. Тиймээс төсвийн хязгаарлалттай нөхцөлд эдгээрийг яаж багтаах вэ гэдэг нь Засгийн газрын өмнө тулгараад буй томоохон сорилт болоод байна” хэмээн анхаарууллаа.


- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here