Ховд аймгийн Зэрэг, Мөст, Дарви сумдын нутагт 2026 оны дөрөвдүгээр сарын 26-нд гурван удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 26 км зайд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Мөн Мөст сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км зайд 4.2 магнитуд, Дарви сумын төвөөс баруун хойд зүгт 40 км зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Ховд аймгийн Алтай, Булган, Дарви, Дөргөн, Дуут, Жаргалант, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мөст, Үенч, Чандмань, Цэцэг, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг нийт 15 суманд мэдрэгджээ.