Онцгой байдлын алба хаагчид долоо хоногт 7 хүний амийг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 26-ны хооронд нийслэлийн 8 дүүрэг болон 19 аймгийн 51 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 119 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн дуудлагын дагуу төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж, 7 иргэний амь насыг авран хамгаалжээ. Мөн гал түймэр, утаажилтын аюултай бүсээс нийт 233 иргэнийг аюулгүй гаргасан байна.

Нийт 119 дуудлагын дийлэнх нь гал түймэртэй холбоотой байжээ. Үүнээс 99 нь объектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймрийн дуудлага байсан бол 2 удаагийн газар хөдлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой 8 ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд олон төрлийн аюулт үзэгдэл, ослын голомтод ажиллаж, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах ажиллагааг зохион байгуулжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу