12.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 1, 2025

Дархан аварга Н.Батсуурь Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадамд түрүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд зохиогдсон хүчит бөхийн барилдаан өндөрлөж, шилдгүүд тодорлоо. Энэхүү тэмдэглэлт наадам нь Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойтой давхцан зохион байгуулагдсан юм.

Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс Нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх, гавьяат тамирчин, дархан аварга Н.Батсуурь найм даван түрүүллээ. Харин үзүүрт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн, ЗХ-034 анги, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК-ийн бөх, улсын заан Б.Бат-Өлзий шалгарсан юм.

Их шөвгийн дөрөвт дараах бөхчүүд шалгарлаа:

  • Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс Нуур” дэвжээ, “Аврагч” спорт хороо, Ажнай Корпорацын бөх, улсын аварга П.Бүрэнтөгс
  • Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс Нуур” дэвжээ, ҮБХИС-ийн бөх, улсын гарди Ө.Бат-Орших

Энэ удаагийн наадмын түрүү бөх Н.Батсуурьд “Дөнөн хөх групп” ХХК-ийн хамт олон Lexus LX600 маркийн автомашиныг бэлэг болгон гардуулжээ. Энэ нь тус нутгийн наадамд барилдсан шилдэг бөхчүүдийг урамшуулах түүхэн бэлэг болсон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here