10.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 29, 2025

Тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ 1 м.кв нь 6.6 сая төгрөгт хүрэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.
Санхүүгийн зохицуулах хороонд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын (ҮХЭХЗ) байгууллагуудаас ирүүлсэн тайланд дурдсанаар, энгийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 3.8 сая төгрөг байгаа бол тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ 6.6 сая төгрөгт хүрсэн байна.

Тайланд дурдсанаар, мэргэжлийн зуучлалаар худалдагдсан үл хөдлөх хөрөнгийн нийт талбайн 82.5 хувийг газар, 14.8 хувийг орон сууц, үлдсэнийг арилжааны болон үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө эзэлжээ. Борлуулалтын нийт үнийн дүнгийн 87.7 хувийг орон сууц бүрдүүлсэн байна.

Борлуулсан орон сууцны ангиллыг харвал:

  • 50 м.кв-аас доош талбайтай нь 20 хувь,
  • 51-100 м.кв талбайтай нь 45.1 хувь,
  • 101-200 м.кв талбайтай нь 20 хувь,
  • 201 м.кв-аас дээш талбайтай нь 14 хувийг эзэлжээ.

Нийтдээ 2025 оны хоёрдугаар улиралд ҮХЭХЗ-ын байгууллагууд 5466 хэлцлээр 2.29 сая м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 1398.3 тэрбум төгрөгөөр арилжсан нь өнгөрсөн оны мөн үеэс талбайн хэмжээ 2.7, үнийн дүн 10.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Түрээсийн зах зээлд нийт талбайн 64.9 хувийг орон сууц, 26.3 хувийг арилжааны, 6.2 хувийг үйлдвэрлэлийн, 2.6 хувийг газар эзэлжээ. Түрээсийн хэлцлийн дүн өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад талбайн хэмжээ 0.3 хувиар буурсан ч үнийн дүн 21.7 хувиар өссөн байна.

Салбарын хувьд нийт 303 ҮХЭХЗ-ын байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 93 нь ашигтай, 129 нь алдагдалтай, үлдсэн 81 нь ашиг, алдагдалгүй ажиллажээ. Нийт хөрөнгийн 225.5 тэрбум төгрөгийн 167.5 тэрбумыг эргэлтийн хөрөнгө эзэлж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here