10.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 29, 2025

МИАТ: Цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан нислэгийн хуваарьт өөрчлөлт гарч магадгүй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

МИАТ ТӨХК олон нийтэд анхааруулга гаргалаа.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр наймдугаар сарын 19-25-ны хооронд нутгийн зарим хэсгээр аянга, цахилгаантай бороо орж, салхи хүчтэй болох төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан компанийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор олон улсын болон орон нутгийн чиглэлд төлөвлөгөөт нислэгүүдийн цагийн хуваарьт түр зуурын өөрчлөлт орж болзошгүйг мэдэгдлээ.

МИАТ-ийн мэдээлснээр, хэрэв нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орвол зорчигч бүрт:

  • гар утасны мессежээр,
  • мэйл хаягаар

шинэчилсэн цагийн мэдээллийг илгээх ажээ.

Иргэдийг нислэгийн мэдээллээ тогтмол шалгаж, гар утас болон цахим шуудангаа идэвхтэй ашиглаж байхыг тус компани уриаллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here