10.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 29, 2025

“The MongolZ” Германы GamerLegion-ийг буулган авч, Esports World Cup 2025-ийн шөвгийн наймд шалгарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо өрсөлдөөн дүүрэн эхэллээ. Шагналын нийт сан 1.2 сая ам.доллартай энэ тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг нугалааны зарчмаар тоглож байгаа бөгөөд аваргын тоглолт Ням гарагт болох юм.

Монголын цахим спортын бахархал болсон The MongolZ баг эхний тоглолтоо Германы GamerLegion-ийн эсрэг хийж, хоёр map дараалан ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарлаа.

Тэд эхлээд өрсөлдөгчийн сонгосон Overpass map дээр хамгаалагч талаас тоглолтоо эхлүүлсэн бөгөөд байр сууриа давуу ашиглаж, довтолгоонд шилжсэний дараа 13:7-ийн харьцаатай ялалт авсан. Дараагийн Inferno map дээр The MongolZ довтлогчоор эхэлж, эхний 12 үеийн тоглолтоос 10-ыг нь хожсон бөгөөд хамгаалалтад шилжсэнээс хойш бараг алдаагүй тоглон 13:3-аар илүүрхэн ялалт байгуулжээ. Уг тоглолтын шилдэг тоглогчоор багийн ахлагч Blitz буюу Б.Гарьдмагнай тодорсон байна.

Маргааш шөнө 01:30 цагт The MongolZ баг Украины Natus Vincere болон Францын 3DMAX багийн аль ялсантай нь шөвгийн наймын шатанд өрсөлдөнө.

Энэ удаагийн тэмцээнд Team Vitality, FaZe Clan, MOUZ, Team Spirit зэрэг дэлхийн нэр хүндтэй багууд оролцож байгаа бөгөөд тэмцээний түрүү баг 500 мянган ам.доллар, хоёрдугаар байр 230 мянган ам.доллар, гуравдугаар байр 130 мянган ам.долларын шагнал авах юм.

Монголын баг дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоглож, тэмцээний эхний шатнаас л хүчирхэг өрсөлдөгч гэдгээ харууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

  1. Монголын баг дэлхийн шилдгүүдийн дунд ингэж ялалт байгуулж байгааг харахад үнэхээр сайхан санагдлаа

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here