Тэгш, сондгой хязгаарлалтын өдрүүдийн төлбөрийг хасна: Ямар зохицуулалт хамрагдах вэ?

Улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтаар автомашинаа хөдөлгөөнд оролцуулах боломжгүй болсон өдрүүдийг дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хасаж тооцох саналыг НИТХ дэмжжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж, уг асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн олонхийн саналаар зөвшөөрсөн байна.

Долоо хоногийн тогтмол хязгаарлалт хамрагдахгүй

Хөнгөлөлт нь долоо хоног бүр мөрддөг ердийн дугаарын хязгаарлалтад хамаарахгүй юм. Харин тодорхой үеийн ачааллыг зохицуулах зорилгоор тусгайлан тогтоосон тэгш, сондгой хязгаарлалтын хоногийг тооцох аж.

Үүнд Цагаан сар, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын томоохон хурал, арга хэмжээний үеэр хэрэгжүүлэх зохицуулалт багтана. Ийм хязгаарлалт үйлчилсэн хоногийн тоонд үндэслэн дараа жилийн зам ашигласны төлбөрийг бууруулах юм.

COP17-той холбоотой 14 хоногийг тооцоонд оруулжээ

Тухайлбал, COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх тэгш, сондгой хязгаарлалтын 14 хоногийг хөнгөлөлтийн тооцоонд хамруулахаар тусгасан байна.

Ингэснээр эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу автомашинаа ашиглах боломжгүй болсон өдрүүдийн төлбөрийг иргэдийн дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хасаж тооцохоор болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу