10.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 29, 2025

Монголд анх удаа FIBA U16 Азийн аварга болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын сагсанбөмбөгийн холбоо өнөөдөр мэдээлэл хийж, ирэх 8-р сарын 31-нээс 9-р сарын 7-ныг хүртэл Улаанбаатар хотноо FIBA U16 Азийн аварга шалгаруулах тэмцээн болохыг зарлалаа.

Тоглолтууд M Bank Arena болон Буянт-Ухаа спорт цогцолборт явагдах бөгөөд Азийн шилдэг 16 баг өрсөлдөж, дэлхийн аваргад шалгарах эрхээ авах юм. Монгол Улс ийм хэмжээний тэмцээнийг 2012 оноос хойш анх удаа зохион байгуулж байна.

Монголын багийн хэсэгт
– БНСУ
– БНХАУ
– Малайз баг багтжээ.

Шигшээ багийн дасгалжуулагч Ц.Азбаярын хэлснээр манай 15–16 настай тамирчид 6-р сарын 1-нээс эхлэн 12 долоо хоногийн турш бэлтгэл хийсэн. Тэд зөвхөн тоглолтын ур чадвараа бус, ёс зүй, сахилга бат, талбай дээрх хандлага дээр онцгой анхаарч байгаа аж.

МСБХ-ны дэд ерөнхийлөгч Э.Анарын хэлснээр Азийн шилдэг 15 баг Монголд ирж, манай багтай өрсөлдөнө. Энэ тэмцээнээс шалгарсан багууд дэлхийн аваргад оролцох эрхээ авна. Тэмцээний хамт эцэг эх, шүүгчид, албаны хүмүүс нийлээд гадаадаас 500 гаруй хүн ирэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here