12.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 28, 2025

Аргентинд хөл бөмбөгийн тэмцээний үеэр гурван хөгжөөн дэмжигч амиа алдав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Америкийн цомын шөвгийн 16-д Аргентины “Индепендьенте” болон Чилийн “Универсидад де Чили” багуудын тоглолтын үеэр үймээн дэгдэж, гурван хөгжөөн дэмжигч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тоглолт нийслэл Буэнос-Айрес хотын ойролцоох Авельянеда хотод болсон бөгөөд тооны харьцаа 1:1 байх үед, 62 дахь минутад эмх замбараагүй байдал ширүүссэн тул тоглолтыг зогсоосон байна.

Хэргийн улмаас хэдэн зуун хүн, тэдний дотор хүүхдүүд ч гэмтэж бэртсэн бөгөөд нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар мэдээлжээ. Цагдаа нар 300 гаруй хөгжөөн дэмжигчийг баривчилсан байна.

Чилийн Ерөнхийлөгч Габриэл Борич болсон үйл явдлыг эрс буруушааж, “хөгжөөн дэмжигчдийн догшин авир болон зохион байгуулалтын хариуцлагагүй байдал нь ийм эмгэнэлт нөхцөл үүсэхэд голлон нөлөөллөө” хэмээн мэдэгдээд, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг уриалжээ.

Тоглолтыг цаашид үргэлжлүүлээгүй бөгөөд одоо хоёр клубийг Өмнөд Америкийн цомоос хасч, 2026 оны эцэс хүртэл олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасах шийтгэл ногдуулах магадлалтай байна.

Өмнөх тоглолт энэ сарын 14-нд Чилийн талбайд болж, “Универсидад де Чили” баг 1:0 харьцаагаар хожоод байжээ.

Өмнөд Америкийн цомын тэмцээн нь тус бүс нутгийн клубүүдийн дунд зохиогддог хоёр дахь том тэмцээн бөгөөд аварга болсон баг Либертодоресийн цомд оролцох эрхтэй болдог.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here