12.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 28, 2025

Авлигын дуулианд холбогдсон Аргентины ерөнхийлөгч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей Буэнос-Айресын захын дүүрэгт болсон сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд оролцох үеэрээ бухимдсан иргэдийн дайралтад өртжээ. Түүнийг дэмжигчдийн хамт явж байх үед олон хүн автомашин руу нь чулуу шидсэн тул ерөнхийлөгч арга хэмжээгээ эрт орхин явахаас өөр аргагүй болсон байна.

Милей ирэх хоёр сарын хугацаанд болох парламентын болон орон нутгийн сонгуулийн өмнөхөн өөрийн намын нэр дэвшигчдийг дэмжихээр уг арга хэмжээнд оролцож байсан юм. Энэ сонгууль нь дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ талыг туулж буй түүнд томоохон сорилт болж байгаа гэж ажиглагчид үзэж байна.

2023 онд улс төрд хүчтэй гарч ирсэн Милей эдийн засгаа сэргээх зорилгоор “цочир эмчилгээний арга” хэрэглэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүн дээр нэмэгдэн тэр саяхан авлигын дуулианд холбогджээ.

Авлигын хэрэгт ерөнхийлөгчийн төрсөн дүү Карина Милей, Ерөнхийлөгчийн тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй тэрбээр нэр холбогдсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эм ханган нийлүүлэх гэрээнээс Карина Милей авлига авдаг тухай яриа алдагдаж, хэвлэлээр цацагдсан байна. Дуулиан тарсны дараа Милей өөрийн холбоотон, тус агентлагийн тэргүүн Диего Спагнуолог албан тушаалаас нь чөлөөлсөн.

Ерөнхийлөгч олны өмнө энэ талаар анх удаа тайлбар хийхдээ:
“Түүний ярьсан бүхэн худал. Би түүнийг шүүхэд өгч, худал хэлснийг нь нотлох болно” хэмээн мэдэгджээ.

Арга хэмжээний үеэр Милей дүү Каринатайгаа задгай автомашинд зэрэгцэн явж байсан бөгөөд энэ үед иргэд чулуу шидсэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэл Адорни болсон явдлын зургийг нийтэлж:
“Тэд хэнийг ч алж болохоор байлаа. Хүмүүсийн амь насыг үл тоомсорлож, улс орны төлөө санаа зовохгүй байна” гэж шүүмжилсэн байна.

Мөргөлдөөний үеэр Милейн дэмжигчдийн нэг хавиргаа гэмтээж, түргэн тусламжийн үйлчилгээ авсан тухай мэдээлжээ.

Харин ерөнхийлөгч сүүлд өөрийн сошиал хуудсанд:
“Хоосон толгойтнууд чулуу нүүлгэж, дахин хүчирхийлэл үйлдэв. Есдүгээр сарын 7, аравдугаар сарын 26-нд Киршнеризмд Үгүй гэж хэлцгээе” гэж бичсэн бөгөөд дараа нь “Соёл иргэншил, эсвэл харгислал” гэсэн уриалга нэмж нийтэлжээ.

Киршнеризм нь Аргентины өмнөх ерөнхийлөгч Кристина Киршнерийн зүүний үзэл баримтлалыг илэрхийлдэг улс төрийн чиг хандлага юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here