12.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 28, 2025

Хуримтлалын санд төвлөрсөн 100 тэрбум гаруй төгрөгийг иргэдийн нэрийн дансанд бүртгэлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хуримтлалын санд энэ оны эхний хагас жилд төвлөрсөн 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг, мөн 2024 оны хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн 27.7 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг иргэн бүрийн нэрийн дансанд хуваарилахаар шийдвэрлэв.

ГБХНХЯ-ны мэдээлснээр:

  • 2024 онд нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдсэн.
  • 2025 оны эхний хагас жилд 28,668 төгрөгийн ногдол ашиг, өмнөх оны хүүгийн орлогоос 7,778 төгрөг нэмэгдэж, нийтдээ 36,446 төгрөгөөр өсөв.
  • Ингэснээр нэг иргэний хуримтлалын дундаж дүн 175.4 мянган төгрөг болжээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны хоёр, гуравдугаар ээлжийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын нэрийн дансанд шилжүүлсэн иргэдийн дансны үлдэгдэл нэмэгдэн бүртгэгдэх юм.

Хууль эрх зүйн зохицуулалт

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар:

  • Төрийн өмчит болон төрийн оролцоотой уул уурхайн компаниудын ногдол ашгийн 34 хувийг Хуримтлалын санд төвлөрүүлэх,
  • Иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэн бүртгэж, уг хуримтлалыг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах зохицуулалттай.

2024 онд “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу Толгой” зэрэг компаниудаас нийт 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлжээ.

Энэ мөнгийг 3.56 сая иргэний хуримтлалын нэрийн дансанд бүртгэсэн бөгөөд И-Монгол төрийн үйлчилгээний системээр дамжуулан иргэд өөрийн дансны мэдээллийг харах боломжтой болсон.

Энэ оны зорилт

2025 онд нийт 507.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр хуульчилсан. Үүний хүрээнд зөвхөн эхний хагас жилд:

  • 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг,
  • 27.7 тэрбум төгрөгийн хүүгийн орлого,
  • 4026 иргэний хүсэлтээр шилжүүлсэн 342.6 сая төгрөгийн хувьцааны ногдол ашиг тус тус төвлөрөөд байна.

Иргэд өөрийн хуримтлалын дансны мэдээллийг И-Монгол системээр шалгаж, хянах боломжтой юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here