АНУ-ын Лигийн цомын хагас шигшээ тоглолт пүрэв гарагт болж, “Интер Майами” баг талбай дээрээ “Орландо Сити”-г 3:1-ээр буулган авлаа.
Шархнаасаа бүрэн эдгэрсэн Лионел Месси энэ тоглолтод бүтэн 90 минут тоглож, багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэв. Аргентин супер од хоёр гоол оруулж дубль хийсэн бөгөөд түүний карьерийн нийт гоолын тоо 877-д хүрлээ. Ингэснээр тэрээр 900 гоолын түүхэн амжилтад ердөө 23 гоол дутуу байна.
Мессигийн хувьд зөвхөн гоолоор зогсохгүй, одоо ердөө 11 гоолын дамжуулалт үлдсэн тохиолдолд түүний дамжуулалтын тоо 400-д хүрэх бөгөөд ингэснээр 1300 шууд оролцоотой гоол бүтээсэн хөлбөмбөгийн анхны тоглогч болох боломжтой.
Шигшээ тоглолтод “Интер Майами” “Сиэттл Саундерс” болон “ЛА Галакси” багийн ялсан талтай тулна. Хэрэв түрүүлбэл энэ нь Мессигийн замнал дахь 47 дахь цом болох бөгөөд мөн баг ирэх жил болох Америк тивийн цомын тэмцээнд оролцох эрхээ авна.
Интер Майами Мессигийн ачаар дараагийн шатанд хүчтэй өрсөлдөгч болох нь тодорхой
877 гоол, 389 дамжуулалт гэдэг гайхалтай тоо байна. Түүхэн тоглогч гэдэг нь илт!