НАТО: Бүх гишүүн орнууд батлан хамгаалахын 2%-ийн зорилгод хүрлээ

2025 оны наймдугаар сарын 29. НАТО-гийн бүх гишүүн орнууд энэ жил ДНБ-ийхээ 2%-ийг батлан хамгаалах салбарт зарцуулах зорилтдоо хүрсэн талаар эвсэл пүрэв гарагт мэдэгдлээ.

11 жилийн дараах зорилт биелэв

  • НАТО-гийн гишүүдийн батлан хамгаалах салбарын нийлмэл зардал 2025 онд 1.5 их наяд ам.долларт хүрчээ.
  • Анх 2014 онд дэвшүүлж байсан зорилтод ийнхүү 11 жилийн дараа хүрсэн байна.
  • Гэвч энэ нь зөвхөн эхний алхам бөгөөд цаашдын төсөв, зарцуулалтын дараагийн сорилт НАТО-гийн өмнө тулгараад байна.

Шинэ зорилго – ДНБ-ий 5%

  • Энэ оны 6-р сард болсон уулзалтаар НАТО-гийн 32 гишүүн улс батлан хамгаалахын зардлаа ойрын 10 жилд хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон.
  • АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагаар бүх гишүүн улс ДНБ-ийхээ 5%-ийг батлан хамгаалалтад зарцуулах үүрэг хүлээсэн.
    • Үүнээс 3.5% нь үндсэн батлан хамгаалахад
    • 1.5% нь дэд бүтэц (гүүр, зам) болон кибер аюулгүй байдлын салбарт зориулагдана.

Европын сорилт ба Оросын эрсдэл

  • Шинэ зорилтыг хэрэгжүүлэх нь зарим орны хувьд хүнд даалгавар боловч Оростой хил залгаа улсууд болох Польш, Эстони, Латви, Литва илүү хурдан биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
  • Польш улс энэ жил батлан хамгаалах зардалдаа ДНБ-ий 4.48%-ийг зарцуулснаар НАТО-гийн гишүүн орнуудыг тэргүүлжээ.
  • Барууны тагнуулын байгууллагуудын тооцоогоор, Украины дайн зогссоны дараа ойрын 3–5 жилийн дотор Орос НАТО-гийн орнууд руу түрэмгийлж болзошгүй тул Европын орнуудад аюулгүй байдлаа бэхжүүлэх шаардлага өндөр байна.
  • АНУ-ын хувьд Европын аюулгүй байдлын хариуцлагыг голлон Европын улсууд хүлээх ёстой гэж үзэж, Пентагон стратегийн анхаарлаа Хятад руу чиглүүлж эхэлжээ.
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу