6.1 C
Ulaanbaatar
Баасан, 9 сар 5, 2025

Есдүгээр сард бөхийн өргөөнд хоёр барилдаан зохиогдоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын үндэсний бөхийн холбоо намрын заалны барилдааны нээлтийн хуваарийг албан ёсоор танилцууллаа.

2025–2026 оны заалны барилдааны эхлэл 9-р сарын 13-нд болох бөгөөд:

  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ой,
  • Барилгын салбарын 99 жилийн ой,
  • “Хубилай” зочид буудлын нээлтийн ёслолд зориулсан

улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан зохион байгуулагдана. Барилдаанд оролцох бөхчүүдийн бүртгэлийг 9-р сарын 11-нээс эхлэх ажээ.

Мөн 9-р сарын 27-нд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын нээлтийн барилдаан болно. Харин энэ удаад аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан товлогдоогүй байна.

Ташрамд, 9-р сарын 13-нд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд уул уурхайн салбарынхны наадам болох бөгөөд тус наадмын үеэр мөн улс, аймгийн цолтой 128 бөх өрсөлдөхөөр болжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here