0.1 C
Ulaanbaatar
Бямба, 9 сар 6, 2025

Месси 2026 оны ДАШТ-д оролцохдоо эргэлзсээр байна: Ямар шийдвэр гаргах вэ?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Аргентины шигшээ багийн довтлогч Лионел Месси 2026 оны ДАШТ-д оролцох эсэхээ хараахан шийдээгүй байгаагаа мэдэгджээ.

2025 оны 9-р сарын 5-нд болсон ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны 17-р тойргийн тоглолтод Аргентины шигшээ Венесуэлийн багийг 3:0-ээр хожиж, 38 оноотой болсноор тэмцээн дуусахаас өмнө ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулжээ. Энэ тоглоомд 38 настай Месси хоёр гоол оруулж, дубль хийсэн байна.

Лионел Месси: “Насаа бодох юм бол дараагийн ДАШТ-д оролцоно гэдэгтээ би эргэлзэж байна. Логикоор бол ийм магадлал бага. Саяхан миний гэмтэл бэртэл илааршсан боловч дахиад л бие таагүй байна.”

“Өөрөө өөрийгөө хуурмааргүй байна. Хэрвээ надад хэцүү байвал тоглохгүй байх нь дээр. Есөн сар гэдэг бол урт хугацаа. Оны эцэст тоглолтын улирал дуусна, харин шинэ улирал эхлэхийн өмнө биеийн байдал ямар байхыг харзнана. MLS лигт бид зорилгодоо хүрч чадна хэмээн найдаж байна. Заримдаа биеийн байдал сайн, зарим үед сайнгүй байдаг. Би эцсийн шийдвэрээ гаргаагүй л байна, гэхдээ итгэл найдвар, хүсэл эрмэлзлээр дүүрэн байж, алхам алхмаар урагшилсаар л байна,” гэж Месси нэмж хэллээ.

Месси 2005 оноос хойш Аргентины шигшээ багт тоглож, таван ДАШТ-д оролцжээ. 2014 онд Аргентины шигшээ мөнгөн медаль, 2022 онд дэлхийн аварга болсон. Мөн тэрээр 2021, 2024 онуудад Америкийн цомыг хүртэж, 2008 оны Олимпын наадамд алтан медаль авчирсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here