-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

ОБЕГ: Хөвсгөлд алга болсон хүүхдийг олох эрлийн ажиллагаа үргэлжилж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шөнийн дронтой эрэл

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт бага насны хүүхэд сураггүй болсонтой холбоотойгоор эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй гурван дроны тусламжтайгаар агаараас эрэл хайгуул хийжээ.

Өнөөдрийн нөхцөл байдал

2025 оны есдүгээр сарын 22-ны 09:00 цагийн байдлаар хүүхэд сураггүй болсон гэх “Сайхан мод” хэмээх газраас баруун хойд зүгт дөрвөн км орчимд эрлийн ажиллагаа өрнөж байна. Үйл ажиллагаанд ар гэрийнхэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, орон нутгийн захиргааны ажилтнууд оролцож буй бөгөөд 10 эрэлч нохой, 10 нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглаж байгаа аж.

Цаг агаарын хүндрэл

Эрлийн штабын мэдээлснээр өнөө өглөөний 04:00 цагаас хойш тасралтгүй бороо орж, 09:00 цагийн байдлаар ч зогсоогүй байгаа нь ажиллагааг хүндрүүлж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here