0.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

“Улаанбаатар Амазонс” баг Тайпэйгийн аваргуудыг гайхамшигтай эргэн ирэлтээр буулган авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

FIBA-ийн эмэгтэйчүүдийн Азийн аваргуудын WBLA лигийн хоёр дахь улирал БНХАУ-ын Дунгуань хотод үргэлжилж байна. Шар тивийн шилдэг зургаан багийг оролцуулан зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Монгол Улсаас “Улаанбаатар Амазонс” баг хүч үзэж байгаа юм.

Эхний ялагдлын дараах анхны ялалт

“Улаанбаатар Амазонс” баг А хэсэгт БНХАУ болон Хятадын Тайпэйгийн багуудтай оноолт таарч, эхний тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын багийн эсрэг хийж, 74:90 харьцаагаар хожигдсон. Гэвч бүсгүйчүүд өчигдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо Хятадын Тайпэйгийн аварга “Катая Лайф Тайгерс” багийн эсрэг хийж, гайхалтай эргэн ирэлтээр 88:82-оор ялалт байгууллаа.

Робинсон, Тао нарын онцгой тоглолт

Тоглолтын эхний хагаст манай баг 16 оноогоор хожигдож явсан ч хоёрдугаар хагаст бүрэн өөрчлөгдсөн дүр зурагтай болж, довтолгоо, хамгаалалтын уялдаа сайжирч, өрсөлдөгчөө тоглолтын төгсгөлд илт давуу байдалтайгаар буулган авсан юм.

Тус тоглолтод:

  • Америк тоглогч Амари Робинсон 30 оноо, 10 самбараас бөмбөг авалт
  • Вьетнам гаралтай америк довтлогч Каялэй Тао 20 оноо
  • Гавьяат тамирчин О.Хулан 19 оноо
  • Б.Ариунцэцэг 13 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүллээ.

Хасагдах шатны эрхийн хувь заяа тодорхойгүй хэвээр

“Улаанбаатар Амазонс” багийн хувьд хасагдах шатанд шалгарах эсэх нь Хятад болон Хятадын Тайпэйгийн багуудын сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарах бөгөөд энэ тоглолтын дараа хасагдах шатны бүрэлдэхүүн бүрэн тодорхой болох юм.

WBLA тэмцээн 9-р сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд манай багт дараагийн шатанд шалгарах бодит боломж нээлттэй хэвээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here