“Улаанбаатар Амазонс” баг өнөөдөр Тайланд болон Германы багтай тулалдана

Индонез улсын Жакарта хотод эхэлсэн Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 3х3 төрлийн “Women Series” тэмцээнд Монголын “Улаанбаатар Амазонс” баг оролцож байна.

Тус багт дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчид болох:

  • Монгол Улсын гавьяат тамирчин О.Хулан
  • Б.Ариунцэцэг
  • Н.Нандинхүсэл
  • Б.Болор-Эрдэнэ
    нар багтсан бөгөөд “С” хэсгийн эхний тоглолтоо 17:10 цагаас Тайландын багийн эсрэг хийнэ. Харин хоёр дахь тоглолт нь 19:00 цагаас Герман улсын “Bonn Baskets” багтай болох юм.

Тэмцээн өндөр өрсөлдөөнтэй өрнөж байгаа бөгөөд “Улаанбаатар Амазонс” багийн амжилтыг сагсан бөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу