-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Хүйтэн өрөөнд унтахын 5 гол ашиг тус

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сайн нойр нь эрүүл мэнд, биеийн тамир тэнхээний үндэс болдог. Гэхдээ зөвхөн хангалттай унтах бус, унтах орчны нөхцөл ч чухал. Судалгаагаар шөнө 18,5–20°C (65–68°F) температуртай өрөөнд унтах нь эрүүл мэндэд нэмэлтээр тустай болохыг Verywell Health мэдээлжээ.

1. Нойрны чанарыг сайжруулна

Хэт халуун орчинд хүмүүс богинохон нойрсох нь түгээмэл байдаг. Харин сэрүүн өрөө нь:

  • Мелатонин (нойрны гормон)-ы ялгарлыг идэвхжүүлдэг
  • Хурдан унтахад тусалдаг
  • Илүү гүн бөгөөд урт хугацааны амралтыг хангадаг

2. Хурдан унтахад дэмжлэг үзүүлнэ

Биеийн дулаан байгалийн жамаар буурахад унтах дохио өгөгддөг. Сэрүүн орчинд энэ үйл явц түргэсдэг тул та илүү хурдан унтаж чадна. Харин халуун өрөө нь унтах хугацааг удаашруулдаг.

3. Шөнийн хөлрөлтийг багасгана

Судалгаагаар шөнийн хөлрөлт болон цэвэршилтийн үед илэрдэг халууцах мэдрэмж нь унтахад саад болдог. Сэрүүн өрөө нь ийм зовиурыг бууруулж, тухтай нойрсох боломж олгодог.

4. Чихрийн шижингийн эрсдэлийг бууруулна

Сэрүүн температур нь бодисын солилцоог идэвхжүүлж, илчлэг шатаах процессыг дэмждэг. Мөн “бор өөхний эд”-ийн идэвхийг нэмэгдүүлснээр биеийн инсулинд мэдрэг байдлыг сайжруулж, бодисын солилцооны өвчнөөс хамгаална.

5. Хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй

Мелатонин нь зөвхөн нойрны гормон бус, хүчтэй антиоксидант юм. Түүний ялгарал сэрүүн өрөөнд нэмэгддэг тул хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг бэхжүүлдэг.

Мэргэжилтнүүд тогтмол унтах хуваарь баримтлах, өглөө оройдоо нэг цагт унтаж сэрэх нь нойрны чанарыг улам сайжруулна гэж онцолжээ. Учир нь нойрны хэв маяг нь хүний эрүүл мэнд, өдөр тутмын сайн сайхан байдалд шууд нөлөөлдөг.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here