-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Хятад улс интернэт дэх гутранги үзэлтэй тэмцэх хоёр сарын аяныг эхлүүлэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Инээмсэглэлтэй интернэт” уриатай шинэ кампанит ажил

БНХАУ-ын Засгийн газар цахим орчинд түгээмэл тархсан гутранги үзэл, сөрөг мэдрэмжийг бууруулах зорилгоор “Хятадын интернэтэд бүгд инээмсэглэе” нэртэй хоёр сарын аяныг эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү ажлыг Хятадын Кибер орон зайг хянах газар санаачилсан бөгөөд нийгмийн сүлжээнд сөрөг, урам хугарсан мэдрэмж агуулсан нийтлэлүүдийг хязгаарлахаар зорьж байна.

Аяны гол бай нь:

  • “Заавал боловсрол эзэмших хэрэггүй” гэх өгүүлэмж,
  • хөдөлмөрийн үнэ цэнийг үгүйсгэсэн агуулга,
  • амьдралаас залхах үзэл,
  • амиа хорлохыг сурталчилсан постууд болжээ.

Албаныхны үзэж буйгаар энэ аян нь эерэг, соёлтой, өөдрөг хэрэглэгчид бүхий цахим орчныг бий болгоход чиглэж байна.

Залуусын ирээдүйд итгэх итгэл буурчээ

Эдийн засгийн удаашрал, үл хөдлөхийн хямрал, ажилгүйдэл болон хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдсэн нь Хятадын залуусын урам зоригийг мохоож буй гол хүчин зүйл гэж судлаачид үзэж байна.

Сингапурын Наньяан Технологийн их сургуулийн профессор Саймон Сихан Ло хэлэхдээ:
“Залуучууд ирээдүй нь хаашаа эргэх эсэхтээ маш их эргэлзээ тээнэгэлзээтэй байх болжээ. Тэд өөрсдийнх нь амьдрал эцэг эхийн үеийнхээс илүү сайн байх магадлал бага гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байна.” гэжээ.

Контент бүтээгчдийн хязгаарлалт

Саяхан Хятадын алдартай контент бүтээгч Ху Ченфений цахим хуудсууд бүхэлдээ устаж, идэвхгүй болсон. Албан ёсны тайлбар өгөөгүй ч түүний “Андройд хүмүүс” гэх хэллэгтэй холбоотой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Тэрээр livestream дээрээ “Энэ бол жинхэнэ Андройд сэтгэлгээ, Андройд чанар, Андройд хүн” гэх мэтээр хошигнож байсан нь цахим орчинд тархаж, заримд нь хөгжилтэй санагдсан бол бусдад нийгмийн хуваагдал үүсгэж байна гэж ойлгогджээ.

Платформуудад тавьсан дарамт

Хятадын Кибер орон зайг хянах газар энэ сард Xiaohongshu, Weibo, Kuaishou зэрэг томоохон платформуудад оддын хувийн амьдралыг хэт дэвэргэж, сенсацилсан болон хэрэгцээгүй мэдээлэл түгээсэн гэх шалтгаанаар хатуу шийтгэл оногдуулахаа мэдэгджээ. Тэд “эрүүл, цэвэр кибер орон зай ард түмний эрх ашигт нийцнэ” гэж тайлбарласан байна.

Шүүмжлэл ба эргэлзээ

Гэсэн ч мэргэжилтнүүд энэ аяны амжилтад эргэлзэж байна. Профессор Саймон Сихан Ло онцлохдоо:
“Гутранги мэдрэмжээ илэрхийлэх нь хөдөлмөрийн зах зээлээс бүр мөсөн татгалзаж буй хэрэг биш. Хүмүүс сэтгэлээ уудалж, хуваалцах боломжгүй бол тэдний сэтгэл зүйн байдал улам муудаж болзошгүй.” гэжээ.

Ийнхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж буй нь Хятадын цахим хэрэглэгчдийн дунд эсэргүүцэл дагуулж, “гутралын эсрэг” аян нь шинэ маргаан үүсгээд байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here