6.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Монгол Улс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн Төв Азийн анхдагч орнуудын нэг боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор хэрэгжиж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ, олон улсын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах бодлого хүчтэй өрнөж байгааг онцлон дурдлаа. Мөн эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, жижиг бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн ойлголтыг хөгжүүлэхэд ийм хөтөлбөрүүд онцгой үүрэгтэй хэмээн тэмдэглэв.

Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталснаас хойш энэ чиглэлд анхаарч, салбар бүрт тэгш байдлыг бодлогоор дэмжиж ирсэн. Гэсэн хэдий ч эмэгтэй бизнес эрхлэгчид санхүүгийн дэмжлэг авахад хүндрэлтэй хэвээр байна.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн судалгаагаар эмэгтэй бизнес эрхлэгчид:

  • Барьцаа хөрөнгийн хомсдол,
  • Санхүүгийн боловсролын сул байдал,
  • Бизнесийн сүлжээ, зах зээлийн хүртээмжийн хязгаарлалт,
  • Жендэрийн хэвшмэл ойлголт,
  • Төрийн дэмжлэг, эрх зүйн орчны сул байдлаас шалтгаалж хөгжих боломж хязгаарлагдмал байгааг тогтоожээ.

Эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүд бизнесийн салбарт” болон “Санхүүгийн код” хөтөлбөрүүд чухал дэмжлэг үзүүлэхээр байна. Монгол Улс энэ хөтөлбөрт нэгдсэн Төв Азийн бүсийн анхны орнуудын нэг бөгөөд бүс нутагтаа амжилттай туршлага түгээх, хамтын ажиллагааг манлайлах чадамжтай хэмээн УИХ-ын дарга мэдэгдэв.

Тэрбээр цаашдаа хөтөлбөрийн үр дүнг улам тэлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хууль, бодлогын орчныг боловсронгуй болгоход бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

  1. Монгол Улс ‘Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код’ хөтөлбөрт нэгдсэн нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлж, санхүүгийн хүртээмжийг сайжруулахад чухал алхам боллоо. Энэ хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүгийн бэрхшээлүүдийг даван туулахад дэмжлэг үзүүлж, тэдний бизнесийг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here