Улаанбаатар–Баянхонгор чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ
“МИАТ” ТӨХК орон нутгийн нислэгийн шинэ чиглэл нээж, Улаанбаатар–Баянхонгор болон Баянхонгор–Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болжээ. Энэхүү үйлчилгээ 2025 оны аравдугаар сарын 29-нөөс эхэлж, долоо хоног бүрийн лхагва болон бямба гарагт нислэг үйлдэх хуваарьтай байна. Нээлтийн үеэр буюу арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал тийзийг хямдралтай үнээр худалдаалах бөгөөд оюутан, залуус болон ахмад настнуудад 15 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.
Иргэдийн зорчих нөхцөл сайжирна
Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймаг руу тогтмол нислэг хийгдэхгүй байсан нь иргэдийн хувьд, ялангуяа өндөр настан, хүнд өвчтөн болон яаралтай ажилтай хүмүүст ихээхэн хүндрэл учруулж байсан. Зарим захиалгат нислэг боломжтой ч өндөр төлбөртэй тул олон хүнд хүртээмжгүй байжээ. Харин шинэ нислэгийн чиглэл нээгдсэнээр орон нутгийн иргэдийн зорчих нөхцөл сайжирч, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.
Эцэст нь! Олон хүнд аялал илүү хялбар болох нь
Энэ нь бүс нутгийн бизнес, аялал жуулчлалд сайн мэдээ