-0.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Телеграм болон фэйсбүүкээр иргэдийг залилаж, 2.8 тэрбум төгрөг авсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цахим орчинд залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай эмэгтэй “Т”-г 2025 оны 10-р сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Цахим залиланг зохион байгуулж байжээ

Мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүнгээр сэжигтэн “Т” нь:

  • Фэйсбүүкт хуурамч зарууд оруулах,
  • Сугалаа нэрээр иргэдийг төөрөгдүүлэх,
  • Телеграмм сувгаар “даалгавар гүйцэтгэх” нэрийн дор иргэдээс мөнгө залилан авах зэрэг үйлдлүүдийг удаа дараа хийсэн байж болзошгүй байна.

2.8 тэрбум төгрөгийн хохирол

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, сэжигтэн нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 1,533 гүйлгээ хийж, иргэдэд нийлбэр дүнгээр 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Одоогоор тус хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдох баримтуудыг нягталж, хохирсон иргэдийн тоог тодорхойлох ажлыг хийж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here