АНУ-ын Лос Анжелес хотын Пасифик-Палисейдс дүүрэгт энэ оны нэгдүгээр сарын 7-нд гарсан, сүүлийн жилүүдийн хамгийн хохиролтой түймрийн хэргийг үйлдсэн этгээдийг цагдаа нар баривчилжээ. Энэ хэрэгт 29 настай Жонатан Риндеркнехт хэмээх эрэгтэйг буруутгаж байгаа бөгөөд түүнд бусдын өмч хөрөнгийг санаатайгаар галдан устгасан, цаашлаад хүн амины хэрэгт холбогдох магадлалтай гэж прокурор Билл Эссайли мэдээллээ.
ChatGPT-ээс ирсэн мэдээлэл мөрдөн шалгалтын түлхүүр болов
Хэрэг илрэхэд ChatGPT-ийн өгөгдлийн хариу чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Риндеркнехт ChatGPT-ээс “Пасифик-Палисейдс дүүрэгт түймэр хамгийн их тархах байршлыг харуулсан зураг гаргаж өг” хэмээн хүсэлт илгээсэн нь цагдаагийн мөрдөн шалгалтын явцад илэрчээ.
OpenAI-ийн тусламжтайгаар гаргаж ирсэн энэхүү мэдээлэл нотлох баримтын гол хэсэг болсон бөгөөд тухайн зураг нь түймэр гарсан байршлуудтай бүрэн давхцаж байсан байна.
Түймрийн улмаас 12 хүн амиа алдаж, 6000 гаруй сууц шатаж, Лос Анжелес хотын түүхэнд хамгийн их хохирол учруулсан гал түймэр болсон юм. Хэрэг гарснаас хойш Риндеркнехт Флорида муж руу нүүж, удалгүй тэндээ баривчлагдсан байна.
Тэрээр шүүхийн өмнө “Би гэм зэмгүй” хэмээн мэдүүлсэн ч мөрдөн байцаагчид түүнийг “баян давхаргыг үзэн яддаг, хэт зүүний үзэлтэй” хэмээн тодорхойлжээ.
ChatGPT ба хиймэл оюун ухааны хөгжил
Хэргийг илрүүлэхэд ашиглагдсан ChatGPT нь АНУ-ын Сан-Франциско хотод төвтэй OpenAI компанийн бүтээл юм. Уг байгууллагыг 2015 онд Илон Маск, Сэм Альтман, Грег Брокман, Илья Суцкевер зэрэг технологийн салбарын удирдагчид “хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний эрх ашигт зориулан, аюулгүй хөгжүүлэх” зорилгоор байгуулсан.
OpenAI-ийн анхны хэлбэр болох GPT (Generative Pre-trained Transformer) загвар 2018 онд үүссэн бөгөөд:
- GPT-1 (2018) — 117 сая параметртэй, өгүүлбэрийн холбоог ойлгож чаддаг.
- GPT-2 (2019) — 1.5 тэрбум параметртэй, текст бичих чадвартай болсон.
- GPT-3 (2020) — 175 тэрбум параметртэй, хүний бичсэнтэй адил өгүүлэл, код, шүлэг үүсгэх чадвартай.
- ChatGPT (2022) — олон нийтийн хэрэглээнд анх удаа гарч, боловсрол, судалгаа, бүтээлч ажлын салбарт хурдацтай тархсан.
- GPT-4 (2023) — олон хэл, зураг, текст, баримт шалгах чадвартай болж өргөжив.
- GPT-5 (2024–2025) — илүү нарийн логик сэтгэлгээтэй, дүрс, хүснэгт, бичвэрийг нэгэн зэрэг боловсруулж чаддаг, хэрэглэгчтэй урт хугацааны уялдаа бүхий харилцаа үүсгэх чадвартай болсон.
Өнөөдөр ChatGPT нь зөвхөн мэдээлэл боловсруулах хэрэгсэл бус, харин сургалт, орчуулга, шинжлэх ухаан, код бичих, судалгаа хийх зэрэг салбарт бодит хамтрагч болж хувирсан байна.
Буруутанг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглах — энэ бол ирээдүй юм даа