-17.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 19, 2025

Apple анхны мэдрэгчтэй дэлгэцтэй MacBook-ээ танилцуулахад бэлэн болжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Мэдрэгчтэй MacBook Pro 2026 оны сүүлээр нээлтээ хийх төлөвтэй

Apple компани анх удаа мэдрэгчтэй дэлгэцтэй MacBook Pro гаргахаар ажиллаж байна гэж Bloomberg мэдээллээ. Энэхүү шинэ загвар нь 2026 оны сүүл эсвэл 2027 оны эхээр худалдаанд гарах төлөвтэй байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ K114 болон K116 кодтой MacBook Pro загварууд нь илүү нимгэн, хөнгөн бүтэцтэй, M6 цувралын процессор-оор ажиллах бөгөөд OLED дэлгэцтэй байх аж. Энэ нь Mac-ийн хувьд OLED технологийг ашигласан анхны загвар болох юм.

Apple чиг хандлагаа өөрчиллөө

Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобсын үеэс хойш компанийн зүгээс мэдрэгчтэй дэлгэцтэй Mac бүтээх санааг эрс эсэргүүцэж ирсэн билээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчдийн эрэлт, өрсөлдөгч компаниудын туршлагыг харгалзан тус компани бодлогоо өөрчилсөн байна.

Dell, Lenovo, Microsoft зэрэг үйлдвэрлэгчид мэдрэгчтэй зөөврийн компьютерийг 10 гаруй жилийн турш санал болгож байгаа бол Apple анх удаа энэ чиглэлд өөрийн хувилбарыг танилцуулах гэж байна.

Дизайн ба технологийн шинэчлэл

Шинэ MacBook Pro нь iPhone болон iPad Pro-т ашиглагддаг OLED дэлгэцийн технологи дээр суурилж, илүү нарийвчлалтай өнгө ба хариу үйлдэлтэй болно. Мөн дэлгэцийн дээд хэсгийн уламжлалт ховилыг арилгаж, оронд нь “Динамик арал” (Dynamic Island) загвартай нүх цоолбор хэлбэрийн камерын байрлал ашиглах гэнэ.

Apple инженерүүд мэдрэгчтэй дэлгэцийн тогтвортой байдлыг сайжруулж, хүрэх үед үсэрч, хөдлөхөөс сэргийлсэн шинэ нугасны механизм боловсруулсан байна.

Мэдрэгчтэй дэлгэц нэвтрүүлсэн ч Apple уламжлалт гар болон тачпад системээ хадгалах бөгөөд хэрэглэгч хүсвэл мэдрэгчгүй горимд ашиглах боломжтой юм.

Үнэ ба нээлтийн хугацаа

Шинэ 14 болон 16 инчийн MacBook Pro загварууд нь илүү үнэтэй бүрэлдэхүүн хэсгүүдийн улмаас одоогийнхоос хэдэн зуун доллараар илүү үнэтэй байх төлөвтэй.

  • 14 инчийн одоогийн MacBook Pro (M4 Pro чиптэй) — 1999 ам.доллараас,
  • 16 инчийн хувилбар — 2499 ам.доллараас эхэлдэг.

Apple мөн саяхан M5 процессортой 14 инчийн шинэ загварыг танилцуулсан бөгөөд M5 Pro болон M5 Max хувилбаруудыг 2026 оны эхээр гаргахаар төлөвлөж байна.

iPad ба Mac-ийн хил хязгаарыг бүдгэрүүлж байна

Apple олон жилийн турш мэдрэгчтэй Mac бүтээхийг үгүйсгэж, хэрэглэгчдийг iPad худалдан авахыг уриалдаг байсан. Гэсэн ч энэхүү шийдвэр нь компанийн экосистемийг илүү уялдаа холбоотой, олон талт төхөөрөмжийн туршлага руу чиглүүлж буй томоохон алхам гэж шинжээчид үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here